Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого нь таныг цахим хуудас руу нэвтрэх үед цуглуулсан хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, ашиглах талаар зохицуулсан бичиг баримт юм.

Хэрэв та нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй бол цахим хуудас руу нэвтрэхгүйгээр ашиглаарай.

Энэхүү нууцлалын бодлого нь mymebel.mn онлайн тавилгын их дэлгүүр болон mymebel.mn флатформ дээр байрших тавилгын дэлгүүрүүдэд хамаарна.

Хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах

Хэрэглэгчийг системд нэвтрэх үед овог нэр, цахим хаяг, утасны дугаар хадгалагдана. Үүнээс гадна хэрэглэгчийн үйлдлээс хамаарч хадгалсан болон захиалсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл хадгалагдана.

Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд өөрийн хүсэлтээр системээс устгуулах эрхтэй. Хэрэв хэрэглэгч өөрийн мэдээлийг устгахыг хүссэн тохиолдолд info@mymebel.mn цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээс хойш ажлын 5 хоногийн дотор бүртгэл мэдээллийг устгана.

Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах

Хэрэглэгчийн хүссэн аливаа үйлчилгээ болон захиалга, худалдан авалт, төлбөр төлөлт, хүргэлт, буцаалт зэрэг үйл ажилллагааг удирдан зохион байгуулж үйлчлэх зорилгоор хэрэглэгчийн мэдээллийг ашиглана. Үүнд: Гар утасны дугаарт төлбөрийн мэдээлэл илгээх, хаяг байршил тодруулах зорилгоор холбогдох, цахим шууданд ибаримт илгээх гэх мэт орно.

Хэрэглэгчийн сонирхсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл, хямдрал урамшуул, шинэ бараа бүтээгдэхүүний мэдээлэл илгээх зэрэг маркетинг сурталчилгааны зорилгоор ашиглаж болно.

Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд дээр дурдсанаас бусад зорилгоор ашиглахгүй болно.

Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хамгаалах

“Бод софт” ХХК нь хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хэнч мэдэх боломжгүй юм. Иймд хэрэглэгч та системд нэвтрэх нэр болон нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

Хэрэв та бусадтай компьютероо хуваалцаж байгаа бол өөрийн нэвтрэх мэдээллээ /Имэйл болон нууц үг/ тухайн хуваалцсан компьютерт хадгалахгүй байх үүрэгтэй. Та онлайн дэлгүүрийг хэрэглэж дууссаны дараа өөрийн бүртгэлээс гарахаа мартуузай.

Хэрэглэгч нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүсэх аливаа хохиролыг “Бодсофт” ХХК хариуцахгүй болно.

Нууцлалын бодлого шинэчлэлт

Бодсофт ХХК нь уг Нууцлалын бодлогыг шинэчлэх, өөрчлөлт оруулах эрхтэй. Иймд та Нууцлалын бодлогыг худалдан авалт хийхээс өмнө заавал шалгаж байгаарай. Нууцлалын бодлогыг өөрчлөгдсөнөөс өмнөх худалдан авалт нь худалдан авалт хийсэн өдрийн Нууцлалын бодлогыг мөрдөнө.



Нууцлалын бодлого өөрчилсөн: 2021 оны 11 сарын 20 өдөр